images

“Korean Air” компанийн ажилчид Багануур дүүрэгт мод тарилаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-29


   Монгол дахь “Korean Air” компанийн ажилчид өчигдөр Багануур дүүрэгт мод тарьсан талаар "Korean Herald" сонин мэдээллээ. Энэ нь тус компанийн 2004 оноос хойш хэрэгжүүлж буй ойг нөхөн сэргээх кампанит ажлын нэг хэсэг ажээ. Тухайн үед кампанит ажлыг дүүргийн иргэдийг Монголын хамгийн том ил нүүрсний уурхайн тоосноос хамгаалахын тулд эхлүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд улиас, чацарганын мод, сибирь хайлаас зэрэг 125300 модтой төгөл бий болгожээ. Иймд өнөөдөр тус компанийн захирал Пак Юу Ханыг "Найрамдал" одонгоор шагналаа. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.